Товч танилцуулга


“Ган-Тесла” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологийн цахилгаан тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт хийх, инженерингийн шийдэл боловсруулах, зөвлөгөө өгөх, түүний дотроос дунд хүчний реле хамгаалалтын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай зөвлөх инженер болон мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилтнуудаас манай хамт олон бүрддэг.

Бид харилцагчдадаа АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ, ЧАНАРТАЙ, олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдхүүн нийлүүлж, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангасан, чанартай ажил үйлчилгээ үзүүлэхийг зорьдог бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмжин дээр ажиллах захиалагчийн ажилтан ажилтнуудыг ашиглалт, үйлчилгээг явуулах талаар сургаж өгдөг.

Манай компани хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, ажиллах хүчний болон техник хэрэгслэлийн хүчин чадлын өсөлт дээр тулгуурлан үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөж 2013 онд 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан.

Өнгөрсөн хугацаанд манай компани нь дотоодын болон гадаадын олон компаниудтай харилцаа тогтоон хамтран амжилттай ажиллаж ирсэн. Үүнд: БНСУ-ын “Хьюндай Электрик” болон “Какон”, “Глобал Баттерей”, ОХУ-ын “Механитроника”, Францын “Шнайдер Электрик” зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

“ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХКомпаниуд, “Даланзадгадын ДЦС” ТӨХК, “ДБЭХС” ХК, “ББЭХС” ХК, УБЦТС ТӨХК, Дархан Сэлэнгийн ЦТС, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Ус сувгийн удирдах газар”, “Шанжин-орд” ХХК, “Шивээ-Овоо” ХК, “Хонгран Сфеко” ХХК, “Илч хангай” ХХК, “Аморе Интернешнл” ХХК, “Восток Энерго Монтаж” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Кемпински зочид буудал, Жи Эн Беверижис ХХК, Зитоп ХХК, Витафит Инвест ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Гантесла ХХК нь 2014 оноос “Schneider-Electric” группийн реле хамгаалалт, дэд станцын автоматжуулалтын тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдон ажиллаж байгаа болно.




Тусгай зөвшөөрөл

OOO "Болид"

Schneider certifcate


Харилцагч байгуулгууд





МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бидэнд санал хүсэлтээ илгээнэ үү


ХОЛБОО БАРИХ

  • Address: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 3-р хороо, Алтаргана хотхон, 44А байр, 5-р давхар 504 тоот.
  • Phone: +976 77434254 99103536 99124260
  • Fax: +976 976 77343254
  • Web: http://www.gantesla.mn